Хөх Сэрхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа

  • 2002 онд байгуулагдсан
  • 70426669, 99418109, 99230207
  • khukhserkh@mpa.gov.mn
  • Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум, Хөх толгой баг

Ерөнхий танилцуулга

 

Эрхэм зорилго

Хөх Сэрхийн нурууны дархан цаазат газрын эрхэм зорилго нь нутгийн иргэдийн оролцоотойгоор биологийн олон янз байдлыг хадгалсан Аргаль хониний өлгий нутаг байхад оршино.
Чигэртэй голын ай савын байгалийн цогцолборт газрын эрхэм зорилго нь Монгол Алтайн нурууны мөнх цас, мөсний томоохон төвүүдээс эх аван урсч байгаа гол горхийг хамгаалах, Баруун бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, аялал жуулчлал хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангасан нутаг байхад оршино.©

  • Бүтэц, зохион байгуулалт

Хөх Сэрхийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 2002 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан.
Хөх Сэрхийн УТХГ-уудын Хамгаалалтын захиргаа нь:
Хөх Сэрхийн нурууны дархан цаазат газрын 65950 гa
 /74506.9 ГЗМС-д оруулсан шинэ тооцоогоор/    
Чигэртэй голын ай савын байгалийн цогцолборт газрын 178367,3 га газар, нийт 244317,3 га газар нутгийг хариуцан
хамгаалж ажиллаж байна. Хамгаалалтын захиргаа 14 орон тоотой. Үүнд: Дарга, Мэргэжилтэн-2, Байгаль хамгаалагч-3, Гэрээт байгаль хамгаалагч-2, Нягтлан бодогч-1, нярав, дотоод ажилтан-1, жолооч-1, Үйлчлэгч-3

  • Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Хөх Сэрхийн нурууны Дархан Цаазат Газар нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Ховд аймгийн Ховд сумын хилийн зааг нутагт оршдог. Энэхүү нурууны байгалийн үзэсгэлэнт байдал болон аргаль, янгирийн нөөцийг хамгаалах тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 1977 онд ДЦГазар болгосон байна. Тус газар нь байгалийн мужлалаар өөрийн онцлогийг бүрэн төлөөлөхөөс гадна аргаль, янгир, ирвэс, ёл, хойлог, тас, шонхор зэрэг улаан номонд орсон амьтан элбэг тааралдана, Монгол Алтайн нурууны байгалийн унаган төрх, экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий нутаг бөгөөд эдгээр амьтдыг байгалийн бартаа өөрөө хамгаалж чадахуйц өвөрмөц нутаг юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу шинэ ангилалаар нь Хөх Сэрхийн нурууг ДЦГ-ын ангилалд хэвээр үлдээж УИХ-ын 1995 оны 26-р тогтоолоор баталгаажуулсан байна.
   
        Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэй голын эх нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савыг тэжээн тэтгэж байдаг Ховд, Буянт голуудын цутгал олон голуудын эх болсон экологийн онцгой ач холбогдолтой газар юм. Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын улмаас усны нөөц багассаар байгаа нь дэлхий нийтийг, түүний дотор цэвэр усны нөөц багатай Монгол орныг  түгшээж байна. Төв Азийн гадагш урсгалгүй ай савыг хамгаалах, түүнтэй салшгүй харилцан шүтэлцээтэй биологийн төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, улмаар бүс нутгийн экологийн аюулгүй байдлыг хамгаалахад онцгой үүрэг бүхий Чигэртэй голын ай савын БЦГ-ыг 2012 оны УИХ-ын 57 дугаар тогтоолоор байгуулсан байна. Нийтдээ 178367,3 га талбайг эзэлдэг. БЦГ нь геосистем, экосистемийн өвөрмөц ховор тогтоцыг хамгаалахын зэрэгцээ байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөний улмаас  байгаль орчин доройтсоор байгаа өнөө үед даяарчлалын үйл явцын мониторингийн салшгүй хэсэг болох  Алтайн уулсын системийн өөрчлөлтийг хянахад  чухал ач холбогдолтой
газар нутаг юм.