2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас санаачлан Дэлүүн сумын ЗДТГ-тай хамтран Бүргэдийн баярыг  “Тэнгэрийн догшин ” нэртэй Их Ямаатын аманд анх удаа зохион байгуулав.Уг арга хэмжээнд  сумын төвийн бүх байгууллага болон ард иргэд маш идэвхтэй  оролцов.Нийт 25 бүргэдчин хамрагдаж өөрсдийн авхаалж самбаагаараа өрсөлдсөн бол  байгууллага бүр казах түмний онцлогийг харуулсан баярын жагсаал хийв.Нийт 879 иргэн үзэж сонирхов.Бүргэдийн баяр зохион байгуулах бүх үйл ажиллагааг  Баян-Өлгий  аймгийн  “Хөх Чоно”  аялал жуулчлалын компаниас ивээн тэтгэв.Бүргэдийн баярыг эвент арга хэмжээ болгон жил бүрийн 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж байхаар Дэлүүн сумын ИТХ-ын тогтоол гарав.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now