Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалдаг Чигэртэйн голын ай савын БЦГ-ыг анх 2012 онд  улсын тусгай хамгаалалттай газар болгосон  боловч одоо хүртэл менежментийн төлөвлөгөөгүй ирсэн учир менежментийн төлөвлөгөө боловсруулах анхны хэлэлцүүлгийг 2017 оны 5-р сарын 29-ний өдөр хамгаалалтын захиргааны  мэдээллийн төвд зохион байгуулав.Хэлэлцүүлгийг  БЦГ-ын оршин суугч  иргэд болон Дэлүүн сумын удирдлагуудыг хамруулан нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй явуулав.Хэлэлцүүлгийг нээж сумын засаг дарга үг хэлж цаашдын хийх ажилд өөрийн санал бодлыг илэрхийлэв.Манай захиргааны ажлыг дэмжиж санхүүгийн туслалцаа үзүүлсэн Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамт олон болон хэлэлцүүлгийг чиглүүлж зөвлөхөөр ажилласан Мөнххайрханы УТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Гандолгор,Баянмөнх нарт баярлалаа. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now