2017 оны 06 сарын 19
2017 оны 06 сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх, мэргэжилтэн Т.Болдбаатар нар Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэнд хяналт шалгалт хийж, дүгнэн, байгаль орчны багц хуулиудын хэрэгжилт, орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай байгуулсан хамтын ажиллагаа, биосан программын ашиглалт мөн байгаль хамгаалагчдын 64 цаг, мэргэжилтэн, дарга нарын 130 цагийн хичээлээр түвшин тогтоох шалгалт авч ажиллав.
Мөн хамгаалалтын захиргааны албан хаагчидтай уулзалт хийн тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, шийдвэрлэх арга зам, боломж, чиглэлийг өгч ажиллаа.Дашрамд дурдахад Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын зүгээс анхаарал тавьж хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаатай танилцахаар газар дээр нь ирж ажилласан нь сүүлийн 10 жилд анх удаа болж байгаагаараа онцлог хамгийн цаг үеэ олсон зөв шийдвэр байв.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ