2019 оны 05 сарын 27
Биологийн төрөл зүлийн Олон улсын өдрийг тохиолдуулан Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас орчны бүсийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулийн “Хөх Сэрх” “Таван салаа” “Ногоон навчис” эко клубуудын сурагчдад Хөх Сэрхийн нурууны ДЦГ-ын Их ямаат хэсэгт нэг өдрийн явган аялалыг зохион байгууллаа. Аялалаар тус хэсгийн Уулын туруутан амьтны мониторинг судалгааг сурагчдын оролцоотойгоор хийж нийт 178 янгир ямаа тоолов. Мөн ТХГН-ийн үнэ цэнэ, ач холбогдолын талаар мэдээлэл өгч ажиллаа. Тус аялалыг 7 багш, 52 сурагч, хамгаалалтын захиргааны 1 мэргэжилтэн, 1 байгаль хамгаалагч нийт 61 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ