Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны даргын удирдамжийн дагуу, Судалгаа шинжилгээ, байгалийн нөөц, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Асылбек, байгаль хамгаалагч М.Ахылбек нар Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Чигэртэйн нуур, Ангирлаг нуур, Тугал нуур, Тал нуур, Доод Ногоон нуур зэрэг газруудад шувууны анхан шатны мэдээлэл цуглуулах, мах идэшт амьтан болон, уулын туруутангийн ул мөрийн судалгааг хийж гүйцэтгэлээ.  Тус ажлын хүрээнд Ангирлаг нуурнаас 4 төрлийн шувуу, 2 төлийн шувууны үүр бүртгэлээ, мөн доод ногоон нуурын эхээс нохой зээхний хуучин 5-8 мөр, зулзаганы шинэ нэг мөр бүртгэлээ. Мөн тус хэсгийн багийн дарга болон зарим иргэдтэй уулзаж уулын туруутан болон мах идэшт амьтны талаар аман мэдээлэл авч сурталчилгааны ажлыг давхар явууллаа.