Хамгаалалтын захиргааны  даргаар батлуулсан удирдамж болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас гаргасан амьтан ургамлын мониторинг ажиглалтыг явуулах нэгдэсэн төлөвлөгөөний дагуу Хөх Сэрхийн нурууны ДЦГ, Чигэртэйн голын ай савын БЦГ-ын уулын туруутан амьтан, мах идэшт амьтан болон шувууны ажиглалтыг хийж гүйцэтгэв. Байгаль хамгаалагч М.Нурланы газар нутгаас Хөх Сэрхийн нурууны ДЦГ-ын Их ямаат, Нарийн, Яргайт хэсэг Т.Саулетханы газар нутгаас Бага ямаат, Бор толгой, Их нарийний эх, Шар хад, Байгаль хамгаалагч М.Манарбекийн газар нутгаас Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Төгрөг нуурын эх, Үерт, Нүцгэний ам, Улаан хөндий хэсэг мониторинг судалгааг явууллаа.

  • Хөх Сэрхийн нурууны ДЦГ-ын Их ямаат, Яргайт хэсгээс 276 янгир ямаа тоологдож Цоохор ирвэс, Саарал чоно, үнэг, хярас-ны ул мөр бүртэглээ.
  • Бага ямаатаас 18 янгир, Бор толгой хэсгээс 42 аргаль хонь бүртгэлээ. Хөх хад хэсгээс Цоохор ирвэс, Саарал чоно, Алтайн хойлогны баас, мөр бүртэглээ.
  • Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Улаан хөндий хэсгээс 126 аргаль хонь тоолж, тус газарт Биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now