Тарвагны судалгаа

2020 оны 08 сарын 12

Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Оролго, Улаан хөндий, Үерт, Нүцгэн, Ганц мод, Төгрөг нуурын ам зэрэг газруудыг сонгож тарвагны судалгааг явуулав. Хээрийн судалгааны ажиглалт бүртгэлийн явцад нийт 872 тарвага тоологдов. Үүний 285 нь Хар тавага буюу Алтайн тарвага, үлдсэн 587 тарвага Монгол тарвага байв.

Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Улаан хөндий хэсэгт бүл доторх тарвагны тоо, насны массыг гаргах зорилгоор автомат камер байршуулан ажиглалт хийв. Манай сонгосон нүхэнд нийт 8 тарвага байсан бөгөөд 4 нь нас бие гүйцсэн, 1 хотил, 3 мөндөл байгааг гаргаж тэмдэглэв.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now