Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан  Чигэртэйн голын ай савын БЦГ-ын (Үерт, Нүцгэн, Агуйт өлөн, Хар-Усны даваа, Улаан хөндий) аргаль хонины шилжилт хөдөлгөөн, тоо толгойн судалгааг хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ, байгалийн нөөцийн хамгаалалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн болон Төгрөг нуур, Ар булаг, Өвөр булаг хэсгийн байгаль хамгаалагч М.Нулан, Үерт, Нүцгэн хэсгийн байгаль хамгаалагч Т.Саулетхан, Ганц мод, Баруун салаа, Хүйтэн салаа хэсгийн байгаль хамгаалагч М.Манарбек, Тусгал нуур хэсгийн байгаль хамгаалагч С.Жарденбек нарын оролцоотойгоор аргаль хонины тооллого судалгааг хийж гүйцэтгэлээ.

 

Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Үерт, Нүцгэний ам Агуйт өлөнгийн даваанаас 2 сүргийн нийт 69 аргаль, Улаан хөндий хэсгээс 2 сүргийн 93 аргаль, Тоошины нуруунаас нийт 3 сүргийн 98 аргаль хонь бүртгэж мэдээллийн санд орууллаа.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now