Хууль, эрх зүй

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын                                                               

Хамгаалалтын захиргааны даргын                                                                               2017 оны 09 дүгээр  сарын 20-ний  өдрийн

   15 дугаар  тушаалын  1 дүгээр  хавсралт

 

 

ТӨРИЙН  ЗАХИРГААНЫ  АЛБАН ХААГЧИЙН

 ЁС ЗҮЙН ДҮРМИЙН  ХЭРЭГЖИЛТИЙГ 

ЗОХИОН  БАЙГУУЛАХ, ЁС ЗҮЙН  ЗӨРЧЛИЙГ 

ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

  1. Энэхүү журмын  зорилго нь  төрийн  захиргааны болон үйлчилгээний  албан хаагчийн  баримтлах ёс зүйн  дүрмийн  хэрэгжилтийг  зохион  байгуулах, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс  зүйн  зөрчлөөс урьдчилан  сэргийлэх,  төрийн захиргааны албан  хаагчийн  ёс зүйн  хэм хэмжээг  зөрчсөн  тухай  иргэн,  хуулийн  этгээд,  төрийн   албан хаагч цаашид Гомдол,  мэдээлэл  гаргагч гэх-ийн  гомдол,  мэдээллийг  холбогдох хууль  тогтоомжийн  дагуу хянан  шийдвэрлэхтэй   холбогдсон  харилцааг  зохицуулахад оршино.
  2. Төрийн  байгууллага нь  төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн  ёс зүйн  хэм хэмжээг  зөрчсөн  тухай  гомдол,  мэдээллийг  хянан  шийдвэрлэхдээ   Иргэдээс  төрийн  байгууллага, албан  тушаалтанд  гаргасан өргөдөл,  гомдлыг  шийдвэрлэх тухай  хууль болон  энэхүү  журмыг баримтална.

 

Хоёр. Байгууллагын Ёс зүйн хороо

 

  1.  

2.2. Хамгаалалтын захиргааны  даргын шийдвэрээр 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Ёс зүйн хорооны даргыг томилно.

2.3. Ёс зүйн хороог бүрдүүлэх, түүний даргыг томилохдоо албан хаагчдын саналыг авах бөгөөд түүний бүрэлдэхүүнд бусад төрийн байгууллагын албан хаагч болон иргэнийг оролцуулж болно.

2.4. Ёс зүйн   хороо нь  дараах эрх,  үүрэгтэй  ажиллана. Үүнд:

2.4.1 төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёсзүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөө сурьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах,

  1.  

2.4.3 гомдол мэдээллийг нууцлалыг хадгалах,шаардлагатай гэж үзвэл,гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандах.

2.4.4 Гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан,улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх.

2.4.5. Энэхүү журмын1.2-тзаасан гомдол, мэдээллээс гаднахэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр, түүнчлэн өөрийн санаачилгаар болон байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах.

2.5. Ёс зүйнхороо 6 сар тутамд 1 удаа хуралдаж ирсэн гомдол, өргөдлийг авч хэлэлцэж шийдвэргаргана. Шаардлагатай үед цаг тухайд нь хуралдаж болно.

 

Гурав. Гомдол, мэдээллийн харъяалал

 

3.1. Ёс зүйн хороонд тухайн байгууллагын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээлэл хамаарна.

 

Дөрөв. Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэх

 

4.1. Ёс зүйн хороо дүгнэлтээ энэхүү журмын 2.2-т заасан эрх бүхий  байгууллага, албан тушаалтанд танилцуулна.

  1.  

4.3. Энэхүү журмын2.2-т заасан албан тушаалтан нь Ёс зүйн хорооны дүгнэлтийг хянаж үзээд, дараах үндэслэлээр дахин шалгуулахаар Ёс зүйн хороонд буцаах шийдвэр гаргаж болно. Үүнд:

4.3.1 ёс зүйн  зөрчил  гаргасны  нотолгоо,  баримт бичгийн  бүрдэл  хангагдаагүй,

4.3.2 холбогдох нотолгоо, баримт бичиг,  материалыг  шалгаагүй  буюу  хангалтгүй  шалгасан.

4.4. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтан нь Ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу тухайн төрийн албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагагүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж,холбогдох талуудад мэдэгдэнэ.

Тав. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

5.1. Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шитгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана.

  1.  
  2.