Хууль, эрх зүй

Ёс зүйн хороо байгуулах тухай

                                                         

ЁС ЗҮЙН  ХОРОО  БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.1, 2.2 дэхь заалт болон хамгаалалтын захиргааны албан хаагчдаас Ёс зүйн Хороо байгуулахтай холбогдуулан авсан саналын дүнг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Ёс зүйн Хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
  2.  

Даргаар нь:Н.Елик /хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн /

                        Гишүүдэд: Х.Елеусиз- /нягтлан бодогч/

                       Т.Хуаныш – /Нярав, архив дотоод ажил хариуцсан ажилтан/

  1. “Төрийн  захиргааны албан хаагчийн ёс зүйн  дүрмийн  хэрэгжилтийг  зохион  байгуулах,  ёс зүйн  зөрчлийг  хянан шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
  2. Байгууллагын хэмжээнд “Төрийн  захиргааны  албан хаагчийн  ёс зүйн дүрэм”, “Иргэн, аж  ахуй нэгж, байгууллагад  үлйчилгээ үзүүлэх, ёс зүйн  журам”-ын хэрэгжилтийг  хангуулан, үйл  ажиллагаандаа “Төрийн  захиргааны  албан хаагчийн  ёс зүйн  дүрмийн  хэрэгжилтийг  зохион байгуулах,  ёс зүйн   зөрчлийг  хянан  шийдвэрлэх  журам”-ыг  мөрдлөг болгон  ажиллахыг  Ёс зүйн  хороонд  даалгасугай.
  3.  Дээрх  ёс зүйн  дүрэм, журмыг  үйл ажиллагаандаа чанд  баримтлан ажиллахыг   хамгаалалтын  захиргааны болон  үйлчилгээний  албан хаагчдад үүрэг  болгосугай.

 

 

ДАРГА                               Х.САНДИГҮЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын  удирдлага, санхүүжилтийн  тухай  хуулийн 44 дүгээр  зүйлийн 44.1.4,  төрийн албаны тухай  хуулийн  35 дугаар  зүйлийн 35.1.7, дахь  заалтыг  тус тус  үндэслэн ТУШААХ НЬ.

  1. “Төрийн  захиргааны  албан  хаагчийн  ёс зүйн  дүрмийн  хэрэгжилтийг  зохион  байгуулах, ёс зүйн  зөрчлийг хянан  шийдвэрлэх  журам”-ыг 1 дүгээр  хавсралтаар, баталсугай.
  2.  Энэхүү  журмын  хэрэгжилтэд  хяналт  тавьж  ажиллахыг  хамгаалалтын  захиргааны ёс зүйн хороонд хариуцуулсугай.​