Хөх Сэрхийн нуруу - Дархан цаазат газар

Ерөнхий танилцуулга

              Хөх Сэрхийн нурууны Дархан Цаазат газар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум,Ховд аймгийн Ховд сумын хилийн зааг нутагт оршдог.Энэ уулын байгалийн үзэсгэлэнт байдал болон аргаль, янгирийн нөөцийг хамгаалах тогтвортой өсөлтийг хангах зорилгоор 1977 онд ДЦГазар болгосон байна.Тус газар нь байгалийн мужлалаар өөрийн онцлогийг бүрэн төлөөлөхөөс гадна аргаль, янгир, цоохор ирвэс, ёл, хойлог, тас, шонхор зэрэг улаан номонд орсон амьтан элбэгтэй ба Монгол Алтайн нурууны байгалийн унаган төрх,экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий нутаг бөгөөд эдгээр амьтадыг байгалийн бартаа өөрөө хамгаалж чадахуйц өвөрмөц нутаг юм.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу шинэ ангилалаар нь Хөх Сэрхийн нурууг ДЦГ-ын ангилалд хэвээр үлдээж УИХ-ын 1995 оны 26-р тогтоолоор баталгаажуулсан байна.